Аймгийн аварга малчин өрх, саальчин, тариаланчдын нэрс тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-01 20:22:59

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарт олон жил амжилттай ажиллаж, ажил үйлсээрээ манлайлж буй малчин өрх, саальчин, тариаланчдыг жил бүр шалгаруулж, урамшуулдаг

Энэ хүрээнд Ховд аймгийн удирдах ажилтан, салбарын холбогдох мэргэжилтнүүд судалгаа хийж, зохих журмын дагуу аймгийн хошой аварга малчнаар дөрөв, аварга малчин 61 хүнийг тодруулжээ. Мөн аймгийн аварга тариаланч 10, саальчин 5 хүний нэрс тодорлоо.

Ийнхүү аймгийн аваргуудын нэрсийг Ховд аймгийн Засаг даргын 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот захирамжаар баталсан аж.

Аваргуудын шагнал гардуулах үйл ажиллагааны тусгай хуваарь, хугацаа хараахан тодорхой болоогүй байна. 

Холбоотой мэдээ