Илон Маскийн чиплэсэн сармагчин видео тоглоом тоглож сурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-02-02 09:22:26

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Илон Маскийн "Neuralink" компани сармагчны тархинд нейроимплантыг амжилттай суулгасан гэж “Bloomberg” агентлаг бизнес эрхлэгчийн өөрийнх нь мэдэгдлээс иш татан мэдээлэв.


Одоо тэр амьтан компьютерийн тоглоом тоглож байгаа бөгөөд Маскийн хэлснээр эрүүл саруул, "аз жаргалтай" байгаа аж.


"Neuralink"-ийн хөгжүүлсэн систем нь компьютерийн ширээний теннис гэх мэт хэд хэдэн тоглооомыг чиптэй сармагчингуудад тоглуулж сургадаг гэнэ. Маск үүнийг баталгаажуулсан дүрс бичлэгийг нэг сар орчмын дараа үзүүлэхээ амлажээ.


“Neuralink” нь тархийг компьютертой холбох зориулалттай нейроинтерфэйс технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд чиглэсэн гарааны компани юм. Ой санамжаа алдах, тэнэгрэх зэрэг тархины өвчнүүдийг эмчлэх төхөөрөмж бүтээхийг хүсэж байгаагаа Илон Маск  2017 онд мэдэгдэж байсан билээ.


Холбоотой мэдээ