ӨАБНУ-д зорчоогүй иргэдээс коронавирусний шинэ хувилбар илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /The Guardian/. Өмнөд
Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдлууд Их
Британийн оршин суугчдаас илэрчээ.
Халдвар авсан иргэд ӨАБНУ-д сүүлийн хугацаанд зорчоогүй бөгөөд халдвар Их
Британийн Суррей хотоос гадна өөр долоон бүсэд илэрсэн байна.
Хилийн чанадыг зориогүй 11 хүнээс халдвар илэрсэн эдгээр тохиолдлууд нь
Суррей хотоос гадна Лондон, Их Британийн зүүн өмнөд, баруун хойд, төвийн бүс
нутгуудад бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан нийт 80 мянга орчим хүнээс шинжилгээ
авах аж.
Тодруулбал, Уокинг хотын зарим дүүргийн оршин суугчдад коронавирусний шинж
тэмдгүүд илэрсэн эсэхээс үл хамааран гэртээ байхыг зөвлөж, тэднийг PCR
шинжилгээнд хамруулжээ. Харин Суррей хотын эрх баригчид
шинж тэмдэг илрээгүй бол оршин суугчдыг өөрийгөө арван хоног тусгаарлах
шаардлагагүйг цохон тэмдэглэсэн байна.
Өмнөд Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны
тохиолдол Их Британид 12 дугаар сарын 22-нд бүртгэгдсэнээс хойш эмч нар нийт
105 тохиолдлыг илрүүлжээ. Өмнө нь эдгээр
тохиолдол бүгд ӨАБНУ-д зорчсон иргэдээс илэрч байсан аж.