Энэ сарын 4,5-нд цахилгаан эрчим хүч түр хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 4, 5-нд 02.00-04.30 цагийн хооронд зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлах тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ.
Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 4, 5-нд 02.00-04.30 цагийн хооронд Цагаан-Олом дэд станцад засварын ажил хийх тул ийнхүү заасан хугацаанд Говь-Алтай аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг, дулааны болон усан хангамжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс бусад хэрэглэгчид болон бүх сумын хэрэглэгчид ЦЭХ-ний хязгаарлалтад орохыг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ.