Энэ сарын 9-нөөс зах, үйлчилгээний төвүүд ажиллахгүй болохыг мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-03 10:29:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 9-ний 09.00 цагаас эхлэн зах, үйлчилгээний төвүүд ажиллахгүй болохыг мэдэгдлээ.


Тодруулбал, хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар энэ сарын 9-ний өглөөний 09.00 цагаас хүнсний дэлгүүрээс бусад бүх үйлчилгээний газрууд болон зах ажиллахгүй мөн өдрөөс аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.  Түүнчлэн архи согтууруулах ундааг энэ сарын 3-8-ны өдрийг дуустал 09.00-18.00 цагийн хооронд зөвхөн худалдахыг зөвшөөрөв. 

Мөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш голомтын бүс нутгаас аймагт ирсэн иргэдийн гэрийн ажиглалтын хугацааг 14 хоног болгон сунгасан тухай танилцууллаа.


Холбоотой мэдээ