Ханх суманд дахин газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-04 12:47:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна. Энэ сарын 3-нд таван удаа өнөө өглөө нэг удаа хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар буюу Хөвсгөл нуур дотор 2 дугаар сарын 3-ны 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитуд, 14:14 цагт 3.6 магнитуд15:14 цагт 4.7 магнитуд15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тус сумын төв болон Хороо багийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Мөн энэ сарын 4-ний 02:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Хороо багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй  байна.

 

Холбоотой мэдээ