УИХ-ын Тамгын газрынхан сургалтад хамрагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэнгээс "Бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгууллаа.
Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд хамрагдав.
Сургалтын үеэр, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх “Бодлогын хэрэгжилт ба үр дүн”, “Бодлогын үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.