Төмөр бетон хийцийн үйлдвэрлэлийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 12:47:50

Өвөрхангай аймагт дэд бүтэц, барилгажилтын түвшин нэмэгдэж байгаа учраас   сийрмэг болон хүрмэн блок, төмөр бетон хийцийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барин ажиллаж байна.

2015 оны байдлаар дээрх чиглэлд үйлдвэрлэл явуулахыг хүссэн 8 аж ахуйн нэгжид аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлсэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд 11250 ширхэг сийрмэг бетон гулдмай, 805 ширхэг хүрмэн гулдмай үйлдвэрлэсэн байна. Энэ нь орон нутгийн хэрэгцээт ханын материалын 18 хувийг хангаж байгаа юм.

Цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихдээ үйлдвэрлэлийн технологийн горимыг бүрэн тогтворжуулж, бүтээгдэхүүний стандартын шаардлагыг дээшлүүлсэн бодлого баримталж ажиллах ажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ