Нийтийн албанд томилох 332 этгээдийн мэдүүлгийг хянав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2021-02-10 13:26:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 332 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Өнгөрсөн 7 хоногт 334 мэдүүлэг шинээр хүлээн авч, нийт 526 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 192 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, УОК, ЭМЯ-наас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн ажиллаж байна.


Холбоотой мэдээ