Аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-11 11:10:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Хоёрдугаар сарын 10-21-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн төв рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав. 


Тодруулбал, Улсын Онцгой комиссын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах" зорилгоор Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

Иймд ард иргэд зохих зөвшөөрөлгүйгээр баталгаагүй замаар явахгүй, хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус аймаг дахь Цадаагийн газраас онцгойлон анхааруулав. Дээрх хугацаанд хязгаарлалтын дэглэм зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх ажээ. /500000 төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна./


Холбоотой мэдээ