Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 11.00 цагаас ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар, COVID-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, "Нэг хаалга-нэг шинжилгээ", вакцин, эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14.00 цагт Сангийн сайд Б.Жавхлан мэдээлнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар, Улаанбаатарт халдварын батлагдсан тохиолдол 1513 болсон бол, Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 2351 болжээ. Өчигдөр 29 хүн эмчлэгдэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт 58 хүнээс халдвар илэрсэн бол энэ сарын 11-13-нд хийсэн "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 11 хүнээс халдвар илэрсэн байна.