Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд төрийн албан хаагчид хяналт тавин ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-15 18:17:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хуульд заасан бүх нийтийн амралтын өдрийг үл хамааран төрийн албан хаагчид 07.00-23.00 цагийн хооронд хяналт тавин ажиллажээ.


Говь-Алтай аймагт хоёрдугаар сарын 14-ний байдлаар халдварын бүс нутаг Улаанбаатараас ирээд гэрийн ажиглалтад байгаа 658 иргэн байна. Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл тус аймаг 5735 хүнийг гэрийн ажиглалтад хянан, 5475 хүнийг түргэвчилсэн оношлуурын, 1181 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан ба бүгд сөрөг гарсан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоног, гэр бүлийн гишүүд 7 хоног гэрийн тусгаарлалтад байж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг анхаарууллаа.


Холбоотой мэдээ