Хөл бөмбөгийн шүүгчийн анхан шатны онлайн сургалт 7 өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-16 13:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Шүүгчийн хэлтсээс сар бүр зохион байгуулагдаж буй Анхан шатны шүүгчийн ээлжит сургалт ирэх даваа гарагт эхэлнэ.


Тус сургалт 2021 оны 2 дугаар сарын 22-28-нд хүртэл 7 өдөр ажлын бус цагаар буюу 18-21 цагийн хооронд цахим хэлбэрээр явагдана. Иймд хөл бөмбөгийн спортод хайртай, дэлхий нийтэд хөгжиж буй спортуудаас хамгийн олон тамирчин, шүүгч, үзэгчтэй хөл бөмбөгийн шүүгчийн эрдэмд суралцаж анхны мэдэгдэхүүнтэй болохыг хүсэгч охид, хөвгүүд, залуусыг МХБХ-ноос урьж байна.


Сургалтын бүртгэлийн хугацаа 2021 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 17 цагт дуусна. Бүртгүүлэхийг хүсвэл 99962997, 89005674 дугаарт хандана уу.



Холбоотой мэдээ