Хяналтын камер ашиглан зөрчил илрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-02-16 16:39:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хяналтын камер ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай, олон нийтийн газар, уулзвар, гарц болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 13-наас хоёрдугаар сарын 08-ны хооронд гэрлэн дохио болон зогсох, зогсоолын журам хяналтын камераар 97 тээврийн хэрэгслийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн  дагуу хариуцлага тооцжээ.

Албаныхан зам талбай болон бусад газруудаар явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг иргэдэд уриаллаа.

Холбоотой мэдээ