Өөрсийн эд зүйлсийнхээ давтагдашгүй чанарыг мэдэж байхыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-09 13:23:27
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Цагдаагийн газар хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.

Иймд иргэд өөрийн эд зүйлсийн давтагдашгүй шинж, чанарыг нь тогтоож, баримтжуулах хэрэгтэй гэв. Тодруулбал, Цахилгаан хэрэгслийнхээ серийн дугаар, ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг үнэт зүйлийнхээ хийц хэлбэрийг сайтар тогтоож, тэмдэглэж авч байхыг санууллаа. Мөн барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл авахаас сэргийлж үйлчлүүлж буй хүнийхээ бичиг баримтыг нарийн шалгах хэрэгтэйг онцлов.

Орхон аймгийн хэмжээнд жилд дунджаар 560 гаруй гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 27 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг бөгөөд дунджаар 270 орчим сая төгрөгийн хохирол учирдаг байна. Харин энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 58 орчим хувьтай байдаг.

Нийт хулгайн гэмт хэргийн 60 орчим хувийг орон байрын хулгай эзэлдэг байна. Үүнээс 33 хувь нь орон сууцанд, 51 хувь нь гэр хороололд гардаг бөгөөд 06-19  цагийн хооронд хулгай гардаг гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

                                                                                                                  Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ