Улаан загалмайн нийгэмлэгээс тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-18 17:07:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Монголын Улаан загалмайн нийгэмлэг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгууралсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд өвөлжилт хүндрээд байгаа Дорноговь аймгийн  Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Эрдэнэ сумын амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур 50 өрхөд  тус бүр 240 мянган төгрөг, эм болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн аж.

Дорноговь аймгийн хэмжээнд энэ өвөл нийт 13465 толгой мал хорогджээ. Үүнээс долоон тэмээ, 260 адуу, 654 үхэр, 4579 хонь, 7965 ямаа тус тус хорогдоод байна.

Холбоотой мэдээ