Тосгоноосоо улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-19 10:30:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны иргэний улсын бүртгэл онлайн сүлжээнд холбогджээ. 

Онлайн сүлжээнд холбогдсоноор бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй, иргэдийн хувьд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай болж байгаа аж. Рашаант тосгоны иргэд өмнө нь иргэний бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харьяалах сумаасаа авдаг байжээ. Эл онлайн үйлчилгээнээс тосгоны иргэд дараах иргэний бүртгэлийн лавлагааг авах юм. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа

- Нэр өөрчилсний лавлагаа

- Эцэг /эх/ тогтоосны лавлагаа

- Гэрлэлт бүртгэлийн лавлагаа

- Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа

- Нас барсны лавлагаа

- Төрөл садангийн лавлагаа

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэргийг авдаг болжээ.

Холбоотой мэдээ