Сүүлийн 6 жил түүхэндээ хамгийн халуун жил болсон гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /Dailystorm/. АНУ Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн
нэгдсэнээр тавьсан зорилгоо биелүүлэх итгэл найдвар төрөх хэдий ч уур амьсгалын
өөрчлөлт хэдийнээ эрчээ авч, сүүлийн зургаан жил түүхэндээ хамгийн халуун
жилүүд болжээ.
Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу
Гутерриш мэдэгдсэн байна.
“Хаа сайгүй
түгшүүрийн дохио өгч байна. Ажиглалтын явцад 2015 оноос хойших сүүлийн 6 жилийн
хугацаа түүхэндээ хамгийн халуун жилүүд болжээ. Түймэр, үер байгалийн бусад
гамшигт үзэгдэл дэлхий даяар даамжирч байна. Бид юуг ч өөрчлөхгүй бол агаарын
дундаж температур гурван хэмээр өсөхөд хүрнэ” гэж тэрбээр хэлэв.
Түүнчлэн тэрбээр АНУ-ыг Парисын хэлэлцээрт эргэн
нэгдсэнийг сайшааж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүрэг амлалтаа биелүүлж, 2050
он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилгоо албан ёсоор баталгаажуулна
гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.