Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 4 тэрбум төгрөг шаардагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-09 19:41:42
Yesukheitumur Tumurbaatar

Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн. Шинэчлэгдсэн журмын дагуу сарын сүүлээр олгох тэтгэвэр, тэтгэмжинд шаардлагатай 4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн тухай Төв аймгийн Нийгмийн халамжийн хэлтсээс мэдээлэв.

Өнгөрсөн жил Нийгмийн халамжийн сангаас 1876 иргэний халамжийн тэтгэвэрт 2.8 тэрбум төгрөг, 1522 иргэний халамжийн тэтгэмжинд 1.0 тэр бум төгрөг тус тус зарцуулжээ. Мөн ахмадын тэтгэвэрт жилд дунджаар 37 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ.  

Төв аймгийн хэмжээнд 12200 гаруй өндөр настны тэтгэвэр нэмэгдсэн байна. Засгийн газрын "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" тогтоолын дагуу өндөр настны тэтгэврийг 21000 төгрөгөөр нэмж, Төв аймгийн 12262 ахмадад 257,5 сая төгрөг олгоод байна.

Энэ сараас олгож эхэлсэн нэмэгдлийг тооцохдоо нийгмийн даатгалын сангаас олгож буйг 251000 төгрөгөөр, хувь  тэнцүүлснийг 216000 төгрөгөөр тус бүр тогтоожээ. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ