Унгарын Эдийн засгийн яамны орлогч Юо Иштваныг "Алтан гадас" одонгоор шагнав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-24 20:19:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Гадаад харилцаа, гадаад Эдийн засгийн яамны орлогч, Төрийн нарийн бичгийн дарга ноён Юо Иштваныг Монгол төрийн дээд хүндэтгэл болох "Алтан гадас" одонгоор шагнасныг өчигдөр албан ёсоор гардуулжээ.


Унгар улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ийнхүү шагнажээ. Тэрээр Унгар, Монголын эдийн засгийн харилцааны гол хөдөлгөгч хүчин болж байсан Биокомбинатыг шинэчлэх төсөлд идэвх зүтгэл гаргасан юм. Мөн хөнгөлттэй зээлийн хүрээнд хөдөө аж ахуй, усан хангамжийн асуудлаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байгаа аж.



Юо Иштван нь Унгар улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын дарга төдийгүй Унгар улсын хөгжлийн албан ёсны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хариуцаж, тус улсын ЭКСИМ банкны ТУЗ-ийн даргын ажлыг хашдаг, усны дипломатын асуудлыг хариуцсан сайдын биет төлөөлөгч аж.

Холбоотой мэдээ