Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 11:07:02

Баянхонгор аймагт Төрийн албанд томилогдон туршилтын хугацаандаа амжилттай сайн ажиллаж буй таван байгууллагын 9 албан хаагч тангараг өргөлөө.

Аймгийн Засаг даргын тамгын газрын “Иргэд хүлээн авах төв”-д болсон тангараг өргөх ёслолыг Төрийн албаны Салбар зөвлөлийн дарга О.Тойвгоо нээж, тангараг өргөх үйл ажиллагааны дэг, дарааллыг тайлбарлан өгчээ. Албан хаагчид тангарагийн хуудсан дээрх төрийн албан хаагчийн тангарагийг уншин, гарын үсэг зурж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн чин үнэнчээр зүтгэж, хуулийг дээдлэн ажиллахаа андгайллаа. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ