Алтанбулаг боомтоор ОХУ-аас 43 монгол иргэнийг татан авав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-02-26 15:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос энэ оны 2 дугаар сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг мөн энэ сарын 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр болсон юм. Үүний дагуу өчигдөр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 43 иргэнийг татан авлаа. 


Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжиж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж аван нэвтрүүлжээ. Мөн тээврийн хэрэгсэл, гар тээшийг халдваргүйжүүлж ажилласан талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв. 

Иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө авсан коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээний сөрөг хариуг илтгэсэн бичиг баримтыг биедээ авч явах шаардлага хэвээр мөрдөгдөж буйг мэдээллээ. 



Холбоотой мэдээ