Явган аялагчид аваргаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 13:25:43

Баянхонгор аймгийн Спорт явган аяллын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү арга хэмжээг аймгийн Биеийн тамир, спортын газар, Хонгор нутаг спорт, явган аяллын холбоо, Баянхонгор-Хүн үүслийн өлгий АЖХ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Хас банкны Баянхонгор аймаг дахь салбар, Хас банкны дэргэдэх “Хөгжлийн алтан сан” ТББ дэмжиж ажиллажээ. Тус тэмцээн 6-н төрлөөр аваргаа шалгаруулахад, тэргүүн байрт “Хурд” баг, удаах байрт “Тэсрэлт” баг, гутгаар байрт “Pulsate forever” баг тус тус байр шалгарсан байна.

Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Тэсрэлт багийн дасгалжуулагч М.Ганзориг, шилдэг эрэгтэй тамирчнаар Тэсрэлт багийн тамирчин С.Чогсом, шилдэг эмэгтэй тамирчнаар Эрдэнэмандал ахлах сургуулийн сурагч Н.Март нар шалгарчээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ