Монгол Улс 530.3 мянган га-д тариалалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-01 16:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 530.3 мянган га-д тариалалт хийнэ.


Ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тн үр тариа, үүнээс 471.5 мянган тн улаанбуудай, 222.4 мянган тн төмс, 116.1 мянган тн хүнсний ногоо, 170.1 мянган тн малын тэжээл, 26.4 мянган тн тосны ургамал, 3.0 мянган тн жимс, жимсгэнэ хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин, хаврын тариалалтын бэлтгэлээ хангаж байна.


Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэхээр үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй 12.0 мянган тн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж, одоогоор ОХУ-аас 900 тн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн авсны зэрэгцээ 3380 тонн үр замд яваа талаар ХХААХҮЯ мэдээлжээ.


Түүнчлэн тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайн үр 500 тн, хошуу будааны үр 650 тонныг импортоор аваад байгаа аж.
 

Холбоотой мэдээ