Фүкүшимаг цэвэрлэх ажилд ахиц дэвшил гарсан гэж үзэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-01 16:48:41

ТОКИО. /NHK/. Японы оршин суугчдын 65 хувь нь “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад болсон ослын дараа цацраг идэвхт бодисоор бохирдсон Фүкүшима мужийг цэвэрлэх ажилд дорвитой ахиц дэвшил гараагүй гэж үзэж байна.


Түүнчлэн Фүкүшима мужид газар хөдлөлт болж, цүнами үүссэний улмаас эвдэрч сүйдсэн байгууламжуудыг сэргээн босгох ажилд дорвитой өөрчлөлт хийгдээгүй гэж судалгаанд оролцогчдын 29 хувь нь үзэж байна. Энэ тухай “NHK” телевизийн явуулсан нийгмийн санал асуулгын дүн харуулжээ.


2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд түүврийн аргаар явуулсан уг санал асуулгад 2311 хүн оролцсон байна. 


Японы зүүн хойд нутагт хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсэж, улмаар 2011 оны 3 дугаар сард “Фүкүшим-1” АЦС-ын үйл ажиллагаа доголдсон юм. Үүний улмаас гурван реакторт цөмийн түлш хайлж, их хэмжээний цацраг идэвхт бодис ялгарсан юм. 

Холбоотой мэдээ