Элчин сайд Д.Давааг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-01 22:58:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг тус улсын Батлан хамгаалах яаманд өнөөдөр хүлээн авч уулзав.  


Уулзалтаар хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлыг хөндөв. Түүнчлэн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах зарим ажлын талаар санал солилцов гэж ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам мэдээлэв.

Холбоотой мэдээ