“TikTok” Европт аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөл байгуулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 11:11:31

МОСКВА. /TASS/. Богино хэмжээний дүрс бичлэг байршуулах үйлчилгээ үзүүлдэг нийгмийн сүлжээ болох “TikTok”-н удирдлага Европт Аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх зөвлөл байгуулснаа зарлажээ.


“Бид бодлогоо байнга эргэн харж, аюулгүй байдлыг хангах шинэ арга хэмжээ авч, өөрчлөлт хийдэг. Аюулгүй байдлын салбарт бид шинээр санаачилга гаргаж буйгаа мэдэгдэхэд таатай байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Шинээр байгуулсан зөвлөлд одоогоор 9 хүн багтаж байгаа бөгөөд цаашид зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх аж. Европын шинжлэх ухааны нийгэмлэг, иргэний нийгмийн удирдагчдаас бүрдсэн уг зөвлөл нь нийгмийн сүлжээнд тулгарсан асуудалд санал бодлоо илэрхийлж, шийдлийг нь олоход туслах аж. 

Холбоотой мэдээ