Гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд 70 гаруй хүүхэд бүтээлчээр оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-04 11:35:03
Хэнтий /МОНЦАМЭ/ Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд 70 гаруй хүүхэд бүтээлчээр оролцжээ.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд аймгийн Цэргийн штаб, Монгол цэргийн Нэгдсэн холбооны салбар зөвлөл, Боловсрол соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж өнөөдөр тэргүүлсэн сурагчдад шагналыг гардуулсан байна.
Гар зургийн уралдааны 6-10 насны төрөлд Хэрлэн IV сургуулийн 2В ангийн сурагч Ж.Сумъяабазар, Хэрлэн нэгдүгээр сургуулийн 2Ж ангийн сурагч Б.Цээнэтэй, Жаргалтхаан сумын ЕБС-ийн сурагч А.Мишээл нар, 11-14 насны ангилалд Баянхутаг ЕБС-ийн 8а ангийн сурагч Г.Дэлгэрдалай, Хэрлэн IV сургуулийн 6б ангийн сурагч А.Марал, Хан Хэнтий ЦС-ийн 8а ангийн сурагч З.Алунгуа нар, 15-18 насны ангилалд Хан Хэнтий ЦС-ийн сурагч Ө.Эрдэнэбат, Хэрлэн I сургуулийн сурагч Т.Мөнхтэмүүлэн, Хан Хэнтий ЦС-ийн сурагч Ө.Өнөрболд нар шалгарч тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Эсээ бичлэгийн уралдаанд Тэмүүжин ЦС-ийн 12Г ангийн сурагч О.Ичинхорлоо, Хэрлэн 4-р сургуулийн 12а ангийн сурагч М.Сансармаа, ХХЦС-ийн 12а ангийн сурагч М.Гансугар нар тэргүүлсэн бол шагналт байранд Батноров сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Нямхатан, Тэмүүжин ЦС-ийн сурагч 12а ангийн сурагч Э.Цогзолмаа, Тэмүүжин ЦС-ийн сурагч 12а ангийн сурагч Э.Ариун-Эрдэнэ, Өлзийт ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хэрлэнтуяа, Хан Хэнтий ЦС-ийн 12в ангийн сурагч Э.Анужин, Бэрх ЕБС-ийн 12б ангийн сурагч Э.Энхриймаа, Хан Хэнтий ЦС-ийн 12б ангийн сурагч Г.Эрдэнэтөгс нар тус тус шалгарав.
Эдгээр шалгарсан бүтээлүүд улсын уралдаанд оролцох юм байна.
Холбоотой мэдээ