Түргэн суманд 16 см цасан бүрхүүл тогтсон

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-03-04 11:41:12

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө аймгийн төвд болон Түргэн суманд цас орж хоносон бөгөөд одоо хүртэл үргэлжлэн орсоор байна.

“Улаангом сумын нутагт цасны зузаан 7 см-ээр нэмэгдэж, нийтдээ 10-12 см цасан бүрхүүлтэй болоод байна. Харин Түргэн суманд 16 см-ийн цасан бүрхүүл тогтсон. Завхан, Малчин, Өндөрхангай, Зүүнхангай, Сагил сум цастай байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орох урьдчилсан төлөвтэй” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонхүү мэдээллээ.

Холбоотой мэдээ