"Ус хангамж, ариутгах татуургын төлөвлөлт ба угсралтын хүрээ" цахим сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-03-04 14:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын барилгачдын нэгдсэн холбооноос "Ус хангамж, ариутгах татуургын төлөвлөлт ба угсралтын /2.4/ хүрээ"-ний цахим сургалтыг 3 дугаар сарын 9-12-нд зохион байгуулна.


Энэхүү сургалтын “Ус хангамж ариутгах татуургын системийн угсралт, засварын хүрээ”-ний мэргэшсэн зэрэг горилох болон сунгах инженерүүдэд заавал суралцах 3 багц цаг олгоно. Харин бусад хүрээний инженерүүдэд сонгон суралцах багц цаг олгох юм байна. Сургалт цахимаар буюу ZOOM апликэйшнээр явагдана.


Тухайн инженер нь иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ ажилладаг байх шаардлагатай. Үүнд: зураг төсөл, угсралт, ашиглалтын аль нэг чиглэлээр ажилладаг инженерүүд хамрагддаг байна.


Ташрамд дуулгахад, Одоогоос 55 жилийн тэртээ МУИС-ийн математикийн ангийн оюутнуудаас сонголт хийж барилгын инженер мэргэжил эзэмшүүлэх ажлыг анхлан зохион байгуулж байжээ. Улмаар Монгол Улс дотооддоо бэлтгэсэн анхны барилгын инженер мэргэжилтэй  23 хүн 1969 онд төгсөж, дипломоо гардсан юм байна.





Холбоотой мэдээ