Монголын гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-05 10:33:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1,6 сая нь эмэгтэйчүүд байна.

 

Тэдний 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог. 

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.

Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг.

Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй.


Холбоотой мэдээ