Монгол, Туркийн бизнес эрхлэгчид цахимаар уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн бизнес эрхлэгчид “Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр цахимаар уулзлаа. Энд Монголоос 50, Туркийн талаас нийт 63 аж ахуй нэгж оролцов. Уулзалтын үеэр Туркийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал болон гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авав. Хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
МҮХАҮТ, Турк улсын Гадаад эдийн засгийн хамтын харилцааны байгууллага (DEIK)-тай хамтран зохион байгуулж, Монгол улс дахь Туркийн ЭСЯ, Анкара дахь Монгол Улсын ЭСЯ хамтран оролцсон уулзалтаар Туркийн тал барилга, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эмчилгээ оношилгоо, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа уламжлав.