Говьсүмбэр аймгийн хүн ам нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР 
                                                                    Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Говьсүмбэр аймгийн хүн 18008 болж өмнөх оныхоос 563-аар нэмэгджээ.
Нийт хүн амын 50.4 хувийг эрэгтэйчүүд, 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Тус аймаг Дундговийн Цагаандэлгэр, Өндөр шил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр зэрэг сумтай хиллэдэг.
Хөрш сумын иргэд дэд
бүтэц, зах зээлийн боломж нөхцөлийг бараадаж Говьсүмбэрт хүүхдүүдээ дунд
сургуульд сургахаас гадна бизнес эрхэлдэг нь хүн ам өсөх шалтгаан болжээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    