Д.Бауыржан Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-08 11:13:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, “Улс эх орны хөгжил, ирээдүй хойч үеэ эрүүл саруул, эрдэм боловсролтой, өв соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй Монгол хүн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Хатуу бүхнийг аргадан зөөллөж байдаг, сүүн цагаан сэтгэлтэй, айл гэрийн гэрэл гэгээ болсон ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье” хэмээжээ.

Холбоотой мэдээ