Өнөөдөр 15 391 хүнийг вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-09 10:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийт 15 391 хүнийг вакцинд хамруулахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өчигдөр болсон НОК, дүүргийн Онцгой комиссын удирдлагуудын хурлын үеэр хэлжээ.


Үүнд, МҮОХ, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, УСУГ, ХХЕГ, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагч, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, ДХИС, Буяны зан үйлийн холбооны ажилчид хамрагдаж байна.


Тэрбээр, “Худалдаа, үйлдвэр, боловсролын үйлчилгээний хүмүүсээ эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдсэн. Явуулын байдлаар вакцин хийх нь эрсдэлтэй. Эмнэлгийн орчинд, эсвэл төвлөрсөн цэгүүдэд яаралтай тусламж, амилуулах тусламжийн багийнхнаа бэлэн байлгасан орчинд вакциныг тарих нь зүйтэй” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ