Хонконгийн 200 төрийн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-09 14:28:42

ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. Хонконгийн эрх баригчид үндсэн хуульд үнэнч байхаа тангараглахаас татгалзсан 200 орчим төрийн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхийг зорьж байна.


БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш 180 мянган төрийн албан хаагч заавал тангараг өргөх журмыг мөрджээ.  Гэсэн ч энэ хугацаанд 200 хүн зохих тунхаглалд гарын үсэг зурахаас татгалзсан байна.


“Төрийн албан хаагчид үндсэн үүрэг хариуцлагыг биелүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзвал бид тэдэнд итгэх итгэлээ алдах бөгөөд тэд төрийн албыг орхих шаардлагатай болно” хэмээн Төрийн албан хаагчдын хэрэг эрхэлсэн сайдын нарийн бичиг Патрика Нипа мэдэгджээ. Эрх баригчид ямар тохиолдолд татгалзаж байгаагийн шалтгааныг олохыг чармайж байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэв.  


Хонконгт 2019 онд болсон эсэргүүцлийн ажиллагааг зарим төрийн албан хаагч дэмжиж байсан бол өөр нэг хэсэг нь жагсаал цуглаанд биечлэн оролцжээ.


Зөвхөн эх оронч үзэлтнүүд Хонконгийн удирдах албан тушаалыг хашихын ач холбогдлыг сүүлийн үед Хятадын эрх баригчид онцолж байгаагаас гадна одоогоор Хонконгийн сонгуулийн системд зохих шинэчлэл хийхээр бэлтгэж байна.


Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн оны зун баталсны дараа Хятадын эрх баригчид Хонконгт тавих хяналтаа чангатгасан юм. 

Холбоотой мэдээ