Өвөрхангай аймаг дахь Эмэгтэйчүүдийн холбоо улсад тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-10 16:34:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар 2020 оны ажил үйлсээрээ 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоог манлайлжээ.

Тус салбараас “Соёлыг түгээе" төслийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд, эрдэмтэн доктор, нийгмийн зүтгэлтэн, судлаач, нийтлэлч зэрэг хүмүүстэй хамтран цахимаар 225 хоног мэдээлэл түгээн ажилласан байна.

Мөн орон тооны сэтгэл зүйч ажиллуулж, аймгийн хэмжээнд 658 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 100 эмэгтэйг чадавхжуулах сургалтад, 25 гэр бүлийг цогц сургалтад хамруулжээ. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд “Охидын клуб” байгуулж, “Соёлыг түгээе-2" төслийг эхлүүлэн хүндлэлд суралцахуй, өөрийгөө хөгжүүлэхүйн тухай зөвлөгөөг цувралаар хүргээд байна.

Баянгол сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл "Хуванцар савны хэрэглээнээс татгалзъя" аяныг амжилттай зохион байгуулсан бол Хархорин сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах аяныг хэрэгжүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ