Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах иргэдэд мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-11 10:02:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ онд Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах сумдын иргэдэд мэдлэг олгох сургалт зохион байгуулжээ.  Энэ удаагийн сургалтад Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумын иргэдийн төлөөллүүд оролцсон байна.

Дээрх сургалтыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсэг, Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах ажлын хэсэг хамтран зохион байгуулжээ. Сургалтад оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нар сумандаа оршин суудаг бөгөөд 2021 онд Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдэд иргэдээ төлөөлөн суух аж. Сургалтыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, шүүгчийн туслах Г.Уянга нар удирдан явуулжээ. Сургалтад оролцогчдод Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх мэдээллийг хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ