Засаг дарга нар энгэрийн тэмдэг, үнэмлэх, батламжаа гардан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр танхимын болон цахим хосолсон хэлбэрээр өнөөдөр болж намын даргын сунгаанд өрсөлдөх дөрвөн нэр дэвшигчийг зарлан, үнэмлэхийг нь гардууллаа.
Тус намын даргын сунгаанд нийт 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлснээс Дотоор сонгуулийн хороо дөрвийг нь нэр дэвшүүлэхээр шийлвэрлэжээ. Тодруулбал, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа.
Намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг санал нэгтэй дэмжиж байгаа юм. Ингэснээр АН-ын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.