Даланзадгад сумын Онцгой комиссоос зарим шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-16 17:39:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын Онцгой комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд улбар шар бүсэд шилжсэнээр нийслэлд мөрдөгдөж буй үйл ажиллагааг аж ахуйн нэгжүүдэд тодорхой ажлын хэсэг гарч тайлбарлаж таниулах, мөрдүүлэх, хяналт тавихаар болсон байна. Мөн Даланзадгадын Шуурхай штаб болон хяналтын постуудын үйл ажиллагааг хянаж ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсэн байна. Үүнээс гадна Даланзадгадын 6 сургууль, 10 цэцэрлэгт ариутгал хийх тодорхой зардлыг шийдвэрлэжээ. Энэ сарын 17-ноос дархлаажуулалтыг эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан бэлтгэл ажилтай танилцаж үүрэг чиглэл өглөө. Хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан "Таван толгой" ХК-иас хандиваар олгосон өвсийг малчдад хуваарилах асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Даланзадгад хотын нутаг дэвсгэр буюу 15 км доторх малын сэг зэмийг устгах асуудлыг хэлэлцэж ажлын хэсэг томиллоо.
Холбоотой мэдээ