"Усны үнэлэмж үнэ цэн" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-16 20:13:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын ЗДТГ-аас "Усны үнэлэмж үнэ цэн" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлалаа.
Энэ сарын 22-ны өдөр Дэлхийн усны өдөр тохионо. Тухайн өдөрт зориулан дээрх уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байгаа аж. Уралдааны зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, усыг хайрлан хамгаалах, гамнах, усыг зөв зохистой хэрэглэх, хэмнэх сэтгэлгээг төлөвшүүлж, усыг дээдлэн эрхэмлэх ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэгийг хамтатган эзэмшүүлэхэд оршино. Өгөгдсөн тодорхой сэдвийн хүрээнд, сэдвийн мөн чанарыг нээн харуулах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Үндсэн агуулгын хүрээнд бичигдсэн байх
- Бодит баримт, тодорхой судалгаа, жишээн дээр тулгуурласан байх
- Шинэлэг санаа дүгнэлттэй байх
- Монгол хэлээр 250-300 үгэнд багтаан үг үсэг, дүрмийн болон утга найруулгын алдаагүй, /Arial дээр үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,5-аар/ бичигдсэн байна.
Уралдаанд ирүүлэх материалыг энэ сарын 22-ны 15.00 цаг хүртэл Даланзадгад сумын ЗДТГ-т болон @dalanzadgad.om.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Холбоотой мэдээ