Монголоос Орос руу цемент нийлүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-06-13 15:33:39

МОСКВА. /newsbabr/. Монгол Улс дотоодын түүхий эдэд түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлээ эрчимтэй өргөжүүлж байна.

2016 оны эхээр тус улс цемент, бетоны дотоодынхоо хэрэгцээний 90 хувийг хангах болжээ. Энэ оны эцэс гэхэд Монголд өндөр хүчин чадалтай цементийн хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулах бөгөөд эдгээр үйлдвэрүүд зах зээлийн үнээс доогуур үнээр цементийг Орост экспортлох боломжтой болно. Эхний ээлжинд Монголтой хил залгаа Эрхүү муж болон Буриад улсад экспортлох талаар ярьж байгаа ажээ.

2015 оны наймдугаар сард “Moncement” компанийн "Сэнж Сант" үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тус үйлдвэр үйлдвэрлэлээ цаашид жилд нэг сая тоннд хүргэхээр төлөвлөжээ.

Орост  бүх төрлийн цементийн үйлдвэрлэлийн хэмжээ чанар муутай цементийг оруулаад жилд 60-65 сая тонн болдог байна. Цементийн хомсдол болон үнэ өндөр байгаа нь орон сууц барих ажлыг ихээхэн саатуулж, улмаар үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд хүргэж байгаа юм.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ