Бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулан зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-17 13:43:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас эцэг, эх, асран хамгаалагчдад хандаж бага насны хүүхдээ олон нийтийн газар дагуулан зорчихгүй байхыг анхаарууллаа.

Сүхбаатар сумын Засаг даргын А/49 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлж байна. Урин дулааны улирал ирж буйтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн гадна талбай, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайд хүүхдүүд олноороо цуглах. Мөн гадуур сэлгүүцэх байдал ихэсч байгаа аж. Иймээс өдөр бүр сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эх зэрэг 20-25 хүний бүрэлдэхүүнтэй эргүүл хяналтыг байнга хийж байгаа аж.

Тухайлбал Сүхбаатар сумын 3-р сургуулийн 8а ангийн эцэг эх, анги удирдсан багшийн хамт хамран сургах тойрогтоо хяналт тавьж байна. Түүнчлэн 8-р багт 4-р сургуулийн эцэг эх эргүүлд гарч байгаа бол 2, 6-р багт 10.00-20.00 цагийн хооронд 2-р сургуулийн эцэг эхчүүд эргүүл хийж байна. 

Холбоотой мэдээ