Гомдол мэдээллийн дуудлагын 6,6 хувь нь хуурамч байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-13 16:35:40

Ховд аймгийн Цагдаагийн газраас оны эхнээс өнгөрсөн  5 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 284 гомдол мэдээлэл хүлээн авсаны 56 буюу 19.7 хувийг гэмт хэргийн шинжтэй, 93 буюу 32.7 хувь нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл эзэлжээ.

Хүлээн авсан гомдол мэдээллийн 24 буюу 8.4 хувийг газар дээр нь очиж зохицуулж, 76 буюу 26.7 хувьд нь зөвлөгөө өгч, 16 буюу 5.6 хувийг албадан саатуулах байранд шилжүүлж, 19 буюу 6.6 хувь нь гомдол мэдээллийн дуудлага худлаа байжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг төрлөөр авч үзвэл: хулгай 15, иргэдийн 13, малын 2, хүний амь нас хохирсон 2, бусдын бие махбодид гэмтэл учруулах 18, тээврийн хэрэгсэлтэй холбоотой 40, танхайрсан 7, дээрэмдэх 1, худалдаа үйлчилгээний журам зөрчсөн 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19, бусад 171, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон 7 байна.

Зөрчил гаргасан 111 хүнийг албадан саатуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, жижгээр танхайрсан зөрчилд 8 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, зөрчил гаргасан 368 хүнийг 2,3 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ