Khan bank шинэчилсэн аппликэйшн: Санхүүгээ удирдахад хялбар бас цэгцтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Khaliunblr27@gmail.com
2021-03-22 12:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Та тааламжтай өөрчлөлтөд бэлэн үү? Хэрвээ тийм бол ХААН Банк санхүүгийн хэрэгцээг тань улам хялбарчлах шинэчилсэн аппликэйшнээ өнөөдөр танилцуулж байна. Зайнаас санхүүгээ удирдах ухаалаг шийдэл хэчнээн чухал гэдгийг цар тахлын үе бидэнд улам тодорхой болгож өгсөн. Нөгөө талаас, дижитал банкны шилжилтэд Ковид-19 сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж байна. Дижитал шилжилтийн нэг хэсэг болох уг ажлын үр дүнд харилцагчид гар утсаараа дамжуулан санхүүгээ удирдахад дөхөм болж буйн зэрэгцээ үйлчилгээний боломжууд өргөжжээ.


Үүнээс онцлох 5 шинэчлэлийг танилцуулъя:


1. Гүйлгээ давтах тохиргоо

     Тогтмол давтамжтай хийдэг гүйлгээнүүд бидэнд цөөнгүй бий. Тэгвэл гар утасны аппликэйшнээ ашиглаж буй тохиолдолд үүнийг ганцхан товшилтоор шийдэх боломжтой. Мөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардагдахгүй.



     

      2.Хувааж төлөх үйлчилгээ

      Бусдаас мөнгө хүлээж авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлчилгээ амархан бас шуурхай боллоо.


      3. Өнгөлөг тод харагдац

      Аппликэйшн үзэмж нэмсэн нь танд сэргэг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. 

     

      4. Нэг цонхноос бүх үйлдэл

      Өмнө нь интернэт банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд зайлшгүй салбарт очих буюу вэбээр ханддаг байсан бол одоо энэ бүгдийг аппликэйшний тусламжтай шийдэх боломжтой болсон. Мөн цахим банкныхаа аль ч хувилбарт зөвхөн нэг нэвтрэх нэр, нууц үгээр хандаж болно.

5. Гаалийн төлбөр, татвар төлөхөд хялбар

Төрийн үйлчилгээг гар утасны аппликэйшнээрээ дамжуулан нүд ирмэхийн зуур авч, төлбөр тооцоог найдвартай, шуурхай аргаар шийдэх боломжууд цаашид улам бүр нэмэгдэх.



Холбоотой мэдээ