Крис Пол арван мянган дамжуулалт хийсэн 6 дахь тоглогч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-22 14:33:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Финикс” багийн холбогч Крис Полын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тогтмол улирлын үеэр хийсэн дамжуулалтынх нь тоо 10 мянгыг давжээ.  


"Лейкерс" багтай хийсэн тоглолтын өмнө Крис Полын хийсэн дамжуулалтын тоо 9991 байсан бол гуравдугаар үед тэрбээр 10 мянгад хүрэхэд шаардлагатай байсан 9 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.


Полоос гадна Жон Стоктон (15 806)Жейсон Кидд (12 091)Стив Нэш (10 335), Марк Жексон (10 334)Мэжик Жонсон (10 141) нар 10 мянгаас илүү удаа дамжуулалт хийж байсан бол Леброн Жеймсийн хувьд энэ үзүүлэлт 9669 байдаг аж.


Өдгөө 35 настай Пол "Лос-Анжелес Клипперс", "Хьюстон" , "Оклахома" багуудад тоглож байсан юм. Тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод 11 удаа оролцож байсан бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх хоёр удаагийн олимпын аварга юм. 

Холбоотой мэдээ