Тосонцэнгэл суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-23 11:36:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Тосонцэнгэл суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрлээ гэж албан бус эх сурвалж мэдээлэв.

Тус сумын иргэн Ж-ээс 22-ны өдөр түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарчээ. Иргэн Ж нь нөхрийн хамт Өвөрхангай аймгийн амралтад амарч сувилуулаад сумандаа 21-ний өдөр ирсэн. Тус сувилалд хамт эмчлүүлж байсан зэргэлдээ өрөөний иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тул эдгээр иргэдээс шинжилгээ авсан байна. Иргэн Ж-ийн ойрын хавьтлын 20 шахам иргэний PCR шинжилгээг Улаанбаатар хот руу явуулаад байна.

Одоогийн байдлаар тус суманд хөл хорио тогтоож, орох, гарах хөдөлгөөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Мөн тухайн иргэн 21-ний өдөр болсон Тосонцэнгэл сумын төвийн гурван багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцож санал өгчээ. Албаны эх сурвалжаас одоогоор мэдээлэл өгөөгүй байна.  

Холбоотой мэдээ