Мод будсан будаг нь ямар ч хор нөлөөгүй гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт “Эзэнтэй мод”, “Бүжинлхам” төсөл хэрэгжиж байна. Үүнийг “Эрдэнэт JCI” Олон улсын байгууллага санаачилсан юм.
“Эзэнтэй мод” төслийн хүрээнд хотын төв дэх 50 гаруй модонд зураг зурж олон нийтийг баясгаж байна. Будаг нь хүнд болон байгальд ямар ч хор нөлөөгүй гэнэ. Уг төслийг Улаанбаатар хот дахь JCI байгууллага гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа бол “Эрдэнэт JCI” байгууллага анх удаа орон нутагтаа хэрэгжүүлж байна. Харин “Бүжинлхам бурхан” төслийн хүрээнд тохижилт, үйлчилгээний ажил хийж байна. Уг бурхан залсан хэсэгт Эрдэнэт хотын анхны эмнэлэг байрлаж байсан юм.
Иймд Говил багийн иргэд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын байгууллага 2014 онд уг бурханыг залсан түүхтэй.
Б.Оюун-Эрдэнэ