Хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-14 13:16:15
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Говил, Оюут, Баянцагаан, Уурхайчин, Яргуйт, Эрдэнэ зэрэг багийн 16 байршилд хөрсний ариутгал хийнэ. Учир нь дээрх багт хур хог хуримтлагдаж малын сэг, зэмээр дүүрсэн байжээ.

Аймгийн Хот тохижуулах газар, Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдтэй хамтарч аймгийн эргэн тойронд бий болсон хур хогийг цэвэрлэж байна. Нийт 50 гаруй газарт их цэвэрлэгээ хийнэ. Үүнээс 16 байршилд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ. Ариутгалыг Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг, Мэргэжлийн хяналтын газартай хамтарч хийнэ. Нийт 200 м.кв талбайд хлорын шохой, повидион иод цацна.

Зуны цагт малын сэг зэм өмхийрч газрын хөрсөнд халдвар, нян нь тархах эрсдэлтэй тул дээрх ажлыг хийж байгаа гэж МЭҮТ-ийн дарга Л.Уртнасан хэллээ.

                                                                                                                        Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ