Сэлэнгийн таеквондочид алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 18:58:19

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын хүүхдийн олимп гэгдэх энэхүү авхаалж, самбаа сорисон наадамд Сэлэнгийн хүүхдүүд бие сэтгэлээ дайчлан, уйгагүй хөдөлмөрлөж амжилт гаргасан байна.

Хэдхэн хоногийн өмнө дуулиантайхан болж өндөрлөсөн Монголын Хүүхдийн Спортын V их наадмын Таеквондогийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын "Монголын олимпийн таеквондо" сургалтын төвийн эмэгтэй шигшээ таеквондочид багийн дүнгээрээ тэргүүлж, алтан медалийн эзэд болсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд